Шууд Chart

"Инженер, технологийн дээд боловсрол" төслийн Удирдах хорооны 46 дугаар хурал боллоо

2024-10-02 15:22:35

"Инженер, технологийн дээд боловсрол" төслийн Удирдах хорооны 46 дугаар хурал боллоо.

Хурлыг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн удирдах хорооны дарга Х.Батжаргал удирдан явуулж, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ, “Азиа сийд” зөвлөх байгууллага болон яамны төлөөлөл оролцов.

Удирдах хорооны хурлаар Япон Улсын консорциумын 9 их сургуульд зэргийн болон зэргийн бус хөтөлбөрт хамрагдах багш, судлаачдын бүрэлдэхүүн, лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө, “Хамтарсан судалгаа - Бизнес түншлэл 2024” арга хэмжээг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

"Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд лабораторийн төрөл бүрийн шинжилгээг дотооддоо хийх боломж бүрдүүлэх зорилгоор их сургуулиудын сургалт, судалгааны тоног төхөөрөмжийг сайжруулж, Японы 60 гаруй их сургуультай хамтран эрдэм шинжилгээ, инновацын төслүүд хэрэгжүүлж байна. Мөн “Хамтарсан судалгаа - Бизнес түншлэл 2024” арга хэмжээг ирэх 11-р сард Япон Улсад зохион байгуулж, хоёр улсын эрдэмтэн судлаачид хамтарсан судалгааны онцлог, үр дүн, давуу тал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэн, туршлага солилцох юм. Судалгааны үр дүнд үндэслэн гарааны компани байгуулах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 


"Инженер, технологийн дээд боловсрол" төслийн Удирдах хорооны 46 дугаар хурал боллоо  
Үзсэн: 335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй