Шууд Chart

Нийтийн тээврийн 4 чиглэлийг түр өөрчилнө

2024-10-02 17:24:15

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна.

Баянзүрх дүүргийн 40-р хороо Д.Нянтайсүрэнгийн гудамжны авто замыг засвар, шинэчлэлт хийхтэй холбоотойгоор 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаах тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

Иймд нийтийн тээврийн чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчино.

Д:1 ''Шархад-Хангамж-Ботаник''

Ч:50 "Улаанхуаран - ТЭЦ-3"

Ч:40 "Мах импекс – Тэнгис кино театр – Улаанхуаран"

Ч:37 "Улаанхуаран – 4-р хороолол"

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар


Нийтийн тээврийн 4 чиглэлийг түр өөрчилнө   
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй