Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ. Тодруулбал, 2024 онд 74, 2025 онд 55 багт энэхүү сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн.
Монгол Улс нийт 1639 багтай. Үүнээс 1448 багт үүрэн холбооны сүлжээ нэвтэрчээ. Цаашид сүлжээнд бүрэн нэвтэрч чадаагүй багуудын сүлжээг өргөтгөхөөс гадна сүлжээнд огт холбогдоогүй багуудад харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоно.
Дээрх ажлын хүрээнд Архангай аймгийн Булган, Чулуут, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Хайрхан, Хангай сумын 10, Булган аймгийн Тэшиг, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Тэшиг, Баян-Агт сумын 5, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Улаан-Уул, Арбулаг сумын 4, Баян-Өлгий аймгийн Улаан-Хус, Буянт, Дэлүүн, Толбо сумын 7 багт сүлжээ нэвтрүүлнэ.
Мөн Ховд аймгийн Алтай, Мөнххайрхан, Дуут, Мөст, Булган, Дарви, Үенч, Ховд сумын 10, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Жинст, Баацагаан, Шинэжинст сумын 5, Говь-Алтай аймгийн Төгрөг, Халиун, Тонхил, Баян-Уул, Эрдэнэ, Шарга, Есөнбулаг сумын 7, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Луус, Өлзийт, Өндөршил сумын 8, Дорнод аймгийн Чулуунхороот, Баян-Уул, Халхгол, Сэргэлэн сумын 5 багт мөн дээрх ажлууд хийгдэнэ.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Онгон, Халзан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Түвшинширээ, Уулбаян сумын 9, Завхан аймгийн Их уул, Тэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Баян-Тэс, Сантмаргац сумын 8, Увс аймгийн Завхан, Зүүнхангай сумын 2, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Төгрөг, Есөнзүйл, Богд, Хайрхан дулаан, Баянгол, Гучин-Ус, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан, Баян-Өндөр сумын 10, Төв аймгийн Мөнгөнморьт, Угтаалцайдам, Эрдэнэ, Цээл, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Баяндэлгэр сумын 7 багт нийт 16 аймагт харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоно.
Уг төслийн хүрээнд хөдөөгийн алслагдсан багуудад харилцаа холбооны байр, цамхгийн дэд бүтцийг байгуулж, үүрэн холбооны 4G үйлчилгээг нэвтрүүлнэ. Ингэнээр иргэд интернэтийн үйлчилгээг гар утаснаасаа хүлээн авах /мэдээ, мэдээлэл хүлээн авах, цахим сургалтад хамрагдах, эрүүл мэндийн цахим үйлчилгээ/, гамшиг, онцгой байдлын үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүлээж авах, урьдчилан сэргийлэх, төрөөс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн цахим үйлчилгээг хүлээн авах боломж бүрдэнэ. Мөн хот, хөдөөгийн тоон хуваагдал буурна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ | ||
Үзсэн: 528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.