Шууд Chart

Чингис хот-Норовлин чиглэлийн 68.6 км авто зам ашиглалтад орлоо

2024-10-07 11:21:02

Чингис хот-Норовлин сум чиглэлийн хучилттай авто замын үргэлжлэл "Багц-1" буюу 68.6 километрын үлдэгдэл 16.8 км авто замын ажлыг ашиглалтад оруулах комисс ажиллаж зорчих хэсгийг хөдөлгөөнийг бүрэн нээлээ.
 
Тус замын далан суурийн өргөн 11 м, асфальтбетон хучилтын өргөн 8 м, зорчих хэсгийн өргөн 7 м урттай юм.
 
Хучилтын хийцийн тухайд хөлдөлтөөс хамгаалах үе 300 мм, цементээр бэхжүүлсэн суурь 200 мм, суурь асфальт бетон 40 мм, өнгө асфальт бетон 30 мм, хөвөөний өргөн 1.5 м аж.
 
Нийтдээ 18 цэгт дан болон хос дөрвөлжин, дугуй төмөрбетон ус зайлуулах хоолой, 3 ш төмөр бетон гүүр, 10 у/м хавтан дам нуруутай гүүр 2 ш, 15 у/м дам нуруутай гүүр 1 ш баригджээ.
 
Замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан" ХХК ажилласан бол зураг төслийг “Мон-Аз” ХХК хийж гүйцэтгэсэн гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 
 

Чингис хот-Норовлин чиглэлийн 68.6 км авто зам ашиглалтад орлоо  
Үзсэн: 802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй