Шууд Chart

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

2024-10-07 16:03:33

Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш гэр хороололд 405 удаа байшин шатсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Айл, өрхүүдийн пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой үнс нурам, яндангийн цонолтоос үүдэлтэй шатгаан нөхцөл зонхилж байгаа юм.

Гэр хорооллын айл өрхийн галлагаа ихэсч, гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.

Иймд:

-Пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засах

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх

-Халуун үнс нурмыг тагтай төмөр саванд хийж таглах

-Цахилгаанны хэт ачаалал үүсгэхгүй байх, цахилгааны утасны хэвийн ажиллагааг тогтмол шалгах

-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгаж аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.


Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй