Шууд Chart

Харааны бэрхшээлтэй иргэдийн 17 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна

2024-10-15 10:42:56

Жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг "Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр, мөн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагийг "Олон улсын хараа хамгаалах өдөр" болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг.

Харааны бэрхшээлтэй иргэдийн 30 орчим хувь нь Улаанбаатар хотын харьяалалтай бөгөөд 17 орчим хувь буюу 2048 иргэн нь ажил хөдөлмөр эрхэлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, барилга, байгууламж, зам талбайн хүртээмжийг сайжруулахад илүү анхаарч Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулж байна. 


Харааны бэрхшээлтэй иргэдийн 17 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна  
Үзсэн: 223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй