
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 10-р сарын сүүлийн долоо хоногийг “Хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх” дэлхийн долоо хоног болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ жил “Bright Futures begin Lead Free- Гэрэлт ирээдүй хар тугалгагүй эхэлнэ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна.
Энэхүү долоо хоног нь иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх хар тугалганы нөлөөллийн асуудалд анхаарал хандуулах, бага насны хүүхдийг хар тугалганы хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх, будган дах хар тугалганы агууламжийг үе шаттайгаар бууруулах, зогсоох үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэдэг гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Гэрэлт ирээдүй хар тугалгагүй эхэлнэ | ||
Үзсэн: 365 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.