Шууд Chart

Цаг агаарын болон бэлчээрийн мэдээллийг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах боломжтой

2024-10-22 11:29:12

Малчид, иргэд, тээвэрчид та бүхэн өөрийн амьдарч байгаа болон ажиллаж байгаа нутаг, орныхоо цаг агаарын  болон бэлчээрийн мэдээллийг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах боломжтой.

Тус системийн тусламжтайгаар мэдээлэл авах хүсэлт гаргахдаа 130-105 дугаарт мессеж илгээнэ.

Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг http://sms2.nema.gov.mn/ сайтаас хүлээн аваарай. Ингэснээр цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, ажил, амьдралдаа хэрэгжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. 

Онцгой байдлын ерөнхий газраас  “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Цаг агаарын болон бэлчээрийн мэдээллийг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах боломжтой  
Үзсэн: 297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй