Шууд Chart

Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн гэмтэл согогийн тусламж үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлнэ

2024-10-28 16:40:08

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагын баг Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтарч хийх ажлуудаа төлөвлөлөө.

ГССҮТ-өөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн эмнэлгүүдийн Гэмтэл, мэс заслын тасгийн үйл ажиллагааг өргөжүүлж, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж буй юм.

Хамтын ажиллагааны хүрээнд тус төвийн болон дүүргийн эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдийг сэлгэн ажиллуулах, хамтарсан мэс засал эмчилгээ, сургалт зохион байгуулах байдлаар ажлын байран дээр нь сургаж чадавхжуулан, орны эргэлт болон эмчилгээний үр дүнг сайжруулах зэрэг томоохон ажлуудыг хийхээр боллоо.

Тус ажлын хэсэгт ГССҮТ-ийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Эрүүл мэндийн даатгалын зохицуулалтын албаны дарга Б.Мөнхдөл, Хүүхдийн мэс заслын тасгийн эрхлэгч М.Болдбаатар, Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Баатаржав нар багтсан байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ. 


Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн гэмтэл согогийн тусламж үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй