Шууд Chart

Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг бууруулах тухай нэг ч хуулинд өөрчлөлт оруулаагүй

2024-11-11 10:25:36

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг нийгмийн даатгалаас тусдаа буюу Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулж, үүнд зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг 10 байгууллагын цолтой алба хаагчид хамаардаг.
 
Харин нийгмийн даатгалын байгууллага цэргийн тэтгэврийг тогтоон, олгох ажлыг цэргийн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэж байна.
 
Цэргийн тэтгэвэрт зарцуулж байгаа зардлыг нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сангаас биш, улсын төсвөөс санхүүжүүлдэг болно.
 
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар буюу цэргийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох жилийг өсгөх, нэг удаагийн тэтгэмжийг зогсоох, бууруулах тухай ямар ч шийдвэр гараагүй болохыг мэдэгдэж байна.
 
Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуультай дагалдан өргөн мэдүүлсэн хуульд цэргийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой ямар нэг хууль байхгүй бөгөөд цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд ямар нэг өөрчлөлт ороогүй гэсэн үг юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг бууруулах тухай нэг ч хуулинд өөрчлөлт оруулаагүй  
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй