Хүнд сэтгэлийн олон янзын дарамт байдаг. Эдгээр нь хүний биед цусны даралт ихсэх, багасах, толгой эргэх, нойр хулжих, зүрх өвдөх гэх мэт олон хэлбэрээр өвчин болж илрэх нь бий. Тэр дундаа эмэгтэй хүн сэтгэлийн хөдлөл ихтэй, ямар нэгэн зүйлд илүү хүчтэй байдлаар ханддаг. Үүнийг сайн талаас нь харж болох ч аливаа зүйл бүтэлгүйтэхэд стресст амархан ордог нь судалгаагаар тогтоогджээ.
Стресс бол хүнийг түргэн хөгшрүүлэх, өвчлүүлэх зэрэг ямагт таагүй нөлөө дагуулж байдаг. Тиймээс өөртөө итгэх итгэлийн түвшинг нэмэгдүүлэх, сэтгэл санаагаа захирах хүчтэй байх хэрэгтэй. Та дараах зөвлөгөөг дагаад үзээрэй.
1. Өөрөө өөртөө найрсаг хандаж байгаарай.
2. Хэрэгтэй, хэрэггүй түмэн янзын асуудалд өөрийгөө бүү туйлдуул.
3. Хүнд тус дэм болж болох ч хэтэрсэн ачаалал бүү үүр. Энэ нь эсрэг үр дүнд хүргэнэ.
4. Өөртөө сайн сайхан үг хэлж, урам зориг хайрлаарай.
5. Дутагдалтай тал байсан ч үүнийгээ товойлгох хэрэггүй.
6. Өөрийгөө бусадтай харьцуулахаа боль. Атаа жөтөөнөөс болж ийм харьцуулалтыг эмэгтэйчүүд их хийдэг. Энэ нь хүнийг нервтүүлэх, өөртөө итгэлгүй болгох, улмаар стресст оруулахаас өөр ашигтай үр дүнгүй дэмий зүйл юм. Тиймээс өөрийгөө бусадтай харьцуулж, ямар ч ашиггүй тоглоом тоглохоо боль.
7. Бүх хүн өөрийн гэсэн давуу болон сул талтай. Түүнчлэн хүн бүрийн гоо сайхан өөр, өөр гэдгийг мартаж болохгүй. Та бол зөвхөн танд л байдаг, заяасан онцлогтой давтагдашгүй хувь хүн. Энэ л таныг чимдэг.
8. Өөрийн давуу тал дээр бүхнийг үндэслэ. Бүгдийг мэдэж, чадаж байх албагүй. Гэхдээ л таны маш сайн хийж чаддаг зарим зүйлс байж л таараа. Тиймээс л өөрийн давуу, сайн гэсэн талуудаа ил гаргах, бага зэрэг "рекламдахад" ч гэмгүй.
9. Хэрэв та л бусдын хүндэтгэл, бахархлыг төрүүлэх сайн талаа ил гаргахгүй бол хэн ч мэдэхгүй өнгөрнө шүү дээ.
10. Боломжийг бүү алд. Амьдрал тааварлашгүй олон зүйлээр баялаг байдаг. Хүн бүрт боломж байгааг бид тэр бүр анзаардаггүй.
11. Янз бүрийн ашигтай хувилбаруудтай боломжийг алдсанаар хүн бухимдаж стресст орох нь элбэг. Энэ боломжийг алдсан өөрөө л буруутай шүү дээ.
12. Хэрэв танд ямар нэгэн боломжтой гарц, хувилбар тохиолдвол үзээд алдахад гэмгүй. Бүтэхгүй байсан ч та дараа нь өөрийгөө зэмлэхгүй.
13. Гол нь өөрийгөө үнэлж, бусдад өөрийгөө нээ.
Өөрийгөө үнэлж, бусдад өөрийгөө нээ... | ||
Үзсэн: 1237 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.