Шууд Chart

“Хятадын Олон Улсын Импортын Экспо”-д ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 7 ААН оролцлоо

2024-11-12 16:08:38

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газар хамтран зохион байгуулдаг “Хятадын Олон Улсын Импортын Экспо”-г 2024 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо 7 дахь жилдээ зохион байгуулагдлаа. 

Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь дэлхийн улс орнуудын Хятадын зах зээлд чиглэсэн экспортыг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны боломжийг хуваалцах бөгөөд энэ удаа 129 улсын 3496 ААН экспортод чиглэсэн онцлох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан оролцлоо.

МҮХАҮТ-ын зүгээс Монгол Улсын уул уурхайн бус экспортын онцлох бүтээгдэхүүн болох ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 7 ААН болох "Говь" ХК, "Байгаль Кашемир" ХХК, "Сайн Түмэн Кашмер" ХХК, "Түмэнсүлжээ" ХХК, "Хас Нэхмэл" ХХК, "Говь Газар" ХХК, "Бэби Камель Кашмер" ХХК-ийн төлөөллийг зохион байгуулан экспод оролцууллаа.

Экспогийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцон үг хэлж, Монгол Улсын оролцогчдын талбайгаар зочилсон.

Улмаар Монгол Улс энэхүү экспод идэвхтэй оролцох нь хөрш орон БНХАУ төдийгүй бусад улстай эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх өргөн боломжийг нээсээр ирсэн, дараа дараагийн экспод Монгол Улсын экспортын онцлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг нэгдсэн бодлогоор дэмжин, өргөн цар хүрээтэй оролцуулах нь зүйтэйг онцоллоо гэж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас мэдээллээ.  


“Хятадын Олон Улсын Импортын Экспо”-д ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 7 ААН оролцлоо  
Үзсэн: 256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй