Шууд Chart

Гамшгийн эрсдэлийг бууруулах сүүлийн үеийн санал санаачилгуудыг хэлэлцэж байна

2024-11-12 16:28:29

Азийн Гамшгийн эрсдэлийг бууруулах төвөөс Япон Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газартай хамтран тус улсын Ханой хотноо энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн хурал 2024”-д УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү оролцож байна.

Тэрбээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахтай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, ахиц дэвшил” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож, саналаа хуваалцлаа.

“Уур амьсгалын өөрчлөлтийг тогтвортой даван туулах оновчтой шийдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэсэн үндсэн зорилтын хүрээнд болж байгаа тус хурлаар энэ оны есдүгээр сард Вьетнам улсад тохиолдсон "Яги" хар салхины нөлөөллийн тайлан, сорилтод чиглэсэн тусгай арга хэмжээнүүд, гамшгийн эрсдэлийг бууруулах сүүлийн үеийн санал санаачилгуудыг хэлэлцэж байна.

Хуралд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн гишүүн болон зөвлөх 38 улс, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын төлөөлөгч оролцож байгаа юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Гамшгийн эрсдэлийг бууруулах сүүлийн үеийн санал санаачилгуудыг хэлэлцэж байна  
Үзсэн: 277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
dash [127.0.0.xxx] 2024-11-12 16:57
Лодойсамбуу мэтийн зарим гишүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж байх тухайлбал УИХ-ын Дэгийн тухай зэрэг хууль тогтоомж, дүрэм , журмуудтайгаа сайтар танилцаж , өөрийгөө бэлтгэмээр юмаа. Тэгээгүйгээс болж УИХ-ын болон гишүүдийн унэ цэнэ унаад бна шүү

Бидэнтэй нэгдээрэй