Шууд Chart

Бүх төрлийн ачаа тээвэр 109.9 сая тн болж, 2023 онд тээсэн ачааны хэмжээг давлаа

2024-11-12 16:51:02

Зам тээврийн салбарын 2024 оны 11 дүгээр сарын 4-10 хүртэлх 7 хоногийн статистик мэдээллийг хүргэж байна.

Энэ оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар салбарын нийт ачаа тээвэр 109.9 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.3 хувиар өссөн бөгөөд 2024 оны төлөвлөгөөний биелэлт 91.2 хүрчээ.

Зам тээврийн салбар дахь ачаа тээврийн үзүүлэлтийг харахад 2024 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаарх гүйцэтгэл 86.5 хувьд хүрсэн байхаас 4.7 хувиар давсан байна.

Тухайлбал, автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 72.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.6 хувиар өссөн бөгөөд 2024 оны төлөвлөгөөний биелэлт 96.6 хувьд хүрсэн нь 2024.11.10-ны байдлаарх гүйцэтгэлийн хүрэх түвшинг 10.1 хувиар давуулсан байна.

Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 37.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар өссөн боловч 2024 оны төлөвлөгөөний биелэлт 82.3 хувьтай буюу 2024.11.10-ны байдлаарх гүйцэтгэл 4.2 хувиар хоцрогдолтой байна.

Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 8.8 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.1 хувиар өссөн боловч 2024 оны төлөвлөгөөний биелэлт 73.6 хувьтай буюу 2024.11.10-ны байдлаарх гүйцэтгэл 12.9 хувиар хоцрогдолтой байна гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ. 


Бүх төрлийн ачаа тээвэр 109.9 сая тн болж, 2023 онд тээсэн ачааны хэмжээг давлаа  
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй