Шууд Chart

Япон Улсын Вакаяамагийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзав

2024-11-13 10:53:37

Боловсролын сайд П.Наранбаяр Япон Улсын Вакаяамагийн их сургуулийн ерөнхийлөгч, профессор Мотояама Мицүги тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Вакаяамагийн их сургууль нь анх 1875 онд Багш бэлтгэх коллеж болон байгуулагдаж байсан ба өдгөө боловсрол, инженерчлэл, эдийн засаг, аялал жуулчлал, нийгмийн мэдээлэл зүйн тэнхимүүд, Япон судлалын төв, Аялал жуулчлалын судалгааны төв бүхий их сургууль болж өргөжсөн байна. Тус их сургууль ШУТИС-тай бизнесийн удирдлага, эдийн засаг, менежментийн ухааны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Цаашид ШУТИС-ийн харьяа Коосэн технологийн коллежийн суралцагчдыг III түвшнээс нь Японд суралцуулах, багш нарыг докторын зэрэг хамгаалуулахад хамтран ажиллах боломжтой гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 


Япон Улсын Вакаяамагийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй