Жортой болон жоргүй эмийн талаарх мэдээллийг Emiinjor.mn сайтаас авах боломжтой.
Хэрвээ жоргүй олгодог эмийг авч чадахгүй байвал 119 тусгай дугаарт хандаж, шийдвэрлүүлж болно.
Ижил найрлага бүхий 172 төрлийн эмийн олгох нөхцөлийн мэдээллийг Хүний эмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, жоргүй олгохоор шийдвэрлэсэн.
Манай улсад 2021 оноос эхлэн цахим жор нэвтэрсэн ч өнөөг хүртэл зөвхөн хөнгөлөлттэй эм дээр ашиглагдаж ирсэн. Өнгөрсөн 8 сараас бүх эмийг цахим жороор олгох тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж, эхнээсээ үр дүнгүүд гарч байна.
1100 орчим эмийн сан цахим жорын программд холбогдоогүй байсан асуудлыг шийдвэрлэсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Жортой болон жоргүй эмийн талаарх мэдээллийг Emiinjor.mn сайтаас авах боломжтой | ||
Үзсэн: 301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.