Шууд Chart

Богдхан уулын 15 цэгт хужир, шүү тавьжээ

2024-11-14 12:04:45

Богдхан уулын дархан цаазат газрын зэрлэг амьтны амьдрах орчин, идээшлэх, бэлчээрлэх нутгийн тэжээлийг сайжруулах зорилгоор амьтдын тархац нутаг, бэлчээрийн нөөц даацын судалгаагаар тогтоосон 15 цэгт хужир, шүү тавьж биотехникийн арга хэмжээ авч ажиллалаа. 

Хамгаалалтын захиргаанаас тус биотехникийн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 20 гаруй тонн өвс, хужир, шүү нөөцлөөд байна.

Хамгаалалтын захиргаанаас 2024 онд "Амьтан асралт" ХХК мэргэжлийн байгууллагатай хамтран зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх газар нутгийн тархацыг тодорхойлсон бөгөөд тус цэгүүдэд биотехникийн арга хэмжээ авах нь зүйтэйг мэргэжилтнүүд зөвлөсөн юм гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 


Богдхан уулын 15 цэгт хужир, шүү тавьжээ   
Үзсэн: 272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй