Шууд Chart

Говьсүмбэр аймагт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

2024-11-14 14:33:09

Мэргэжлийн ангийн дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус дүрмийг таниулах, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний мэдлэг чадвар, бэлэн байдлыг нэмэгдүүлэх, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах чадавхыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Говьсүмбэр, Хэнтий аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, сумын мэргэжлийн анги, хуулийн этгээдэд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 14-26-ны өдрүүдэд зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймгийн Шивээговь, Баянтал суманд ажиллаж байна.

Энэ үеэр гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах ажиллагаа, харилцаа холбоо зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын байдлыг шалгаж, бэлэн байдал, чанар хүртээмжийг үнэлэн дүгнэж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


Говьсүмбэр аймагт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна  
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй