Шууд Chart

“Жендэрийн мэдрэмжтэй татварын бодлого” сэдэвт cеминар, хэлэлцүүлэг боллоо

2024-11-19 16:59:08

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй татварын бодлогыг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэх хүрээнд оролцогч талуудын дунд “Жендэрийн мэдрэмжтэй татварын бодлого” сэдэвт cеминар, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлгийн хүрээнд асрахуйн эдийн засаг, жендэрийн мэдрэмжтэй татварын бодлого, Монгол Улсын нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэл зэрэг сэдвээр илтгэл танилцуулгыг хүргэж, бодлогын шийдлийг тодорхойлох хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
 
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Татварын ерөнхий газар, холбогдох төрийн бус байгууллагууд, салбарын эрдэмтэн, судлаачид оролцлоо.
 
 
 

“Жендэрийн мэдрэмжтэй татварын бодлого” сэдэвт cеминар, хэлэлцүүлэг боллоо   
Үзсэн: 372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй