Шууд Chart

Б.Гүен: Томуугаар өвдсөн хүүхдэд шингэн бүлээн зүйлийг ердийн үеийнхээс их хэмжээгээр уулгах шаардлагатай

2024-11-25 14:01:54

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн мэдээллээр томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдийг гэрийн нөхцөлд хэрхэн зөв зохистой асран сувилах талаар зөвлөлөө. 

ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн Их эмч Б.Гүен “Гэрээр эмчлүүлэх боломжтой зовуурь бага хүүхдийг хэрхэн асарч сувилах зөвлөгөөг эцэг эх, асран хамгаалагчид өгөхийг зорилоо. Өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ-д нийт 66 хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна. 

Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдэд шингэн бүлээн зүйлийг ердийн үеийнхээс их хэмжээгээр уулгах, харин лаазалсан, үйлдвэрийн савласан бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох зайлсхийх, гэртээ агаар сэлгэлт хийж, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байх хэрэгтэйг зөвлөж байна. Мөн хайрсан хуурсан, амтлагчтай, өөх тостой хоол хүнснээс аль болох татгалзаж, хурдан шингэх, хөнгөн, халуун бүлээн шөлөөр хооллох нь зүйтэй. Үүний зэрэгцээ хүүхдэд тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэж, хамрыг тогтмол цэвэрлэж, эрт унтуулах нь чухал байна. Томуугийн улирал эхэлсэн учраас амны хаалтыг тогтмол зүүж хэвшихийг уриалж байна" гэлээ. 

Нийтэлсэн: О.Ундармаа

Б.Гүен: Томуугаар өвдсөн хүүхдэд шингэн бүлээн зүйлийг ердийн үеийнхээс их хэмжээгээр уулгах шаардлагатай  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Б.Сарангуа [127.0.0.xxx] 2024-11-25 20:44
Энэ үнэхээр хүнд хэрэгтэй мэдээлэл байлаа

Бидэнтэй нэгдээрэй