Шууд Chart

Д.Очирбат: Хүний папиллома вирусийн вакцин хийлгэснээр 93 хувийн дархлаа тогтоно

2024-11-25 17:08:17

11 настай хүүхдүүдэд хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийж эхлэх гэж байна. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаас тодрууллаа. 

Тэрбээр “Хүний папиллома вирусийн эсрэг вакцин НҮБ-ын дэлхийн 150 улсад хийгддэг. Өнөөдрийн байдлаар 79 улс папиллома вакциныг ард иргэддээ хийж байна вакцинжуулж байна. Энэхүү өвчнөөс урьчдилан сэргилйж байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Үндэсний дархлаажуулалтын товлолд Улсын хэмжээнд 2023 оны 12 р сарын 27-ны хамруулсан. Хүний папиллома вирусээс хамгаалах зорилгоор 11 настай хүүхдүүдийг 1 удаа дархлаажуулалтад хамруулна гэж заасан. Үүний үндсэнд 11 настай эрэгтэй эмэгтэй хүүхдүүдэд дархлаажуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

Дэлхийн 200 гаруй улс оронд эр, эм хүүхдүүдэд папиллома вирус үтрээ, бэлгийн уруул, ам, хоолой, умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг нь тогтоогдоод байна. Энэ өвчлөлөөс сэргийлэхийн тулд папиллома вирусийн эсрэг вакцинийг хийлгэснээр 15 жилд 93 хувийн дархлаажуулалтыг тогтоож чаддаг. Охидоос гадна хөвгүүдэд хийснээр олон хавдраас сэргийлэх боломжтой.

Хүний папиллома вирусийн вакциныг Монгол Улс АНУ-аас худалдан аваад байна. Өмнө нь иргэд хүүхдээ хамгаалахын тулд 99-120 ам.долларын төлбөртэйгөөр гаднын улсад хийлгэдэг байсан. Одоо харин товлолт вакцин болсон учир 11 настай хүүхдэд үнэ төлбөргүй хийхээр болж байна.

Энэхүү вакцин нь жирэмслэлтэд нөлөөлөх, төрөлтөд саад учруулдаг, хавдар үүсгэдэг гэх мэтийн ташаа мэдээлэл ор үндэслэлгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 160 гаруй улс оронд хийсэн судалгаагаар гаж нөлөө илрээгүй гэдгийг албан ёсоор хэлж байна" гэв. 

Нийтэлсэн: О.Ундармаа

Д.Очирбат: Хүний папиллома вирусийн вакцин хийлгэснээр 93 хувийн дархлаа тогтоно  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Хуц муу хужааа [127.0.0.xxx] 2024-11-25 17:40
2021 оны 1 сарын 21 ээс 2022 оны 4 сарын 22-ы хооронд Швейцарийн Лозанна хотын их сургуулийн эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны эмгэг судлалын тэнхимээс хийсэн судалгаагаар нийт 673 тамирчин нас барсан гэжээ.Бодит байдал дээр жинхэнэ тоо нь хамаагүй өндөр байх магадлалтай.2021 оны 1-р сараас 2022 оны 4-р сарын хооронд нас баралтын сарын дундаж нь 1966-2004 оны сарын дунджаас 1700%-иар их байгаа бөгөөд 2022 оны одоогийн чиг хандлагаас харахад энэ эрчээрээ явбал 4120% болж өсөх боломжтой байгаа гэнэ . Учир нь зөвхөн 2022 оны 3дахь сард нас барсан хүний тоо өмнөх жилийн дунджаас 3 дахин их байгаагаас ойлгомжтой байгаа юм . Эндээс 1966 оноос 2004 оныхоор сард 2,35 хүн нас барж байсан бол 2021 ээс 2022 оныхоор сард 42 нас барсан байгаа.Энэ нь 1,696% өссөн гэсэн үг!Энэ юунаас болов?!Ковидын вакцин нэртэй туршилтын тарилгатай холбоотой нь ойлгомжтой нь илт харагдаж байна
Зочин [127.0.0.xxx] 2024-11-26 10:01
энэнтэй ямар хамаа бнаа

Бидэнтэй нэгдээрэй