Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй 6 настнуудын нүд, шүд, зүрхний эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг Налайх дүүрэгт эхэллээ.
Салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 9 сургуулийн нэгдүгээр ангийн 894 хүүхдийг тус үзлэгт хамруулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.
Өнөөдрөөс "Эрдмийн оргил" сургуулийн сурагчдад үзлэг хийж эхэллээ.
Үзлэгээр илэрсэн өвчлөлийг эмчлэх, эрүүлжүүлэх, хянах ажлуудыг цаашид хийх юм.
"Эрдмийн оргил" сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад эрт илрүүлгийн үзлэг хийж эхэллээ | ||
Үзсэн: 390 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.