ХЭҮК-оос “Хүний эрхийн төлөө хамтдаа” арга хэмжээг говийн бүс буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймаг дахь хүний эрхийн асуудлаар Өмнөговь аймагт 2024 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд ХЭҮК-ын Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэмөнх, Ажлын албаны дарга Л.Батчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Амартөгс, Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ж.Мөнхсүлд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбат, Хилийн цэргийн 131 дүгээр ангийн Захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга, хурандаа Д.Мягмардорж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Х.Лхагвадорж, аймгийн Ерөнхий прокурор Б.Батжаргал болон холбогдох байгууллагын удирдлагуудтай өнөөдөр уулзаж, санал солилцлоо.
“Хүний эрхийн төлөө хамтдаа” арга хэмжээний хүрээнд “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II”-ын төсөлд санал авах хэлэлцүүлэг болон хүний эрхийн мэдлэг олгох сургалт, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан зөрчлийг арилгах зорилгоор хяналт шалгалт хийх, иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх зэрэг арга хэмжээг зохион байгуулахын сацуу ХЭҮК-оос зарим холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилттэй танилцах юм.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлыг танилцуулж, орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдалд анхаарч, хэрэгжилтийг хангаж ажиллахаа илэрхийллээ.
Харин Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэмөнх аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөртэй холбоотой орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хүүхдийн эрх зөрчигдөж байгааг онцоллоо.
Уулзалтын дараагаар “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II”-ын төсөлд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Тус хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэж, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ гэж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.
Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэж, УИХ, Засгийн газарт хүргүүлнэ | ||
Үзсэн: 511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.