Шууд Chart

Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна

2024-11-28 16:00:17

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс Зам, тээврийн яам хамтран “Цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих чиг хандлага” үндэсний семинарыг зохион байгууллаа.

Энэ үеэр цахилгаан автомашины онцлог, давуу талуудыг онцоллоо.

Цахилгаан машинууд яндангийн утаа ялгаруулдаггүй. Тиймээс агаарын бохирдол буурна, агаар цэвэршинэ, иргэдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Мөн улс эх оронд эдийн засгийн асар их боломжийг бий болгоно.

Иргэдийн хэрэглээний зардлыг хэмнэнэ.

Иймд семинарт оролцогч талуудын санал, зөвлөмжид үндэслэн ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх цахилгаан тээврийн хэрэгслийн бодлого, зорилтыг боловсруулж, цаашид хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох юм гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 


Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна  
Үзсэн: 784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-11-28 16:52
Цахилгааны хязгаарлалттай эрчим хүчний хангалт эх үүсвэр нхйдваргүй манай нөхцөлд ойрын 10-20жилд хэрэггүй байхаа

Бидэнтэй нэгдээрэй