Шууд Chart

Хятад хэлний сайн дурын багш нарыг гадаадын улс орнуудад илгээж эхэлсний 20 жилийн ой энэ жил тохиож байна

2024-11-29 15:02:31

Монгол, Хятад хоёр улсын Боловсролын яамны хамтран ажиллах гэрээний дагуу БНХАУ-аас Монгол Улсад ажиллах хятад хэлний сайн дурын багш нарыг хариуцсан "Гадаад хэлний солилцоо, хамтын ажиллагааны төв"-ийн дарга Бай Лүнийг хүлээн авч уулзлаа.
 
2024 онд Хятад хэлний мэргэжлийн сайн дурын нийт 119 багшийг Монгол Улсын төрийн өмчийн болон хувийн их дээд, ерөнхий боловсролын сургуулиудад ажиллуулж байна.
 
Хятад хэлийг сонгон суралцах сурагч, оюутны тоо улам бүр нэмэгдэж буйтай холбоотой 2 улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, мэргэжлийн сайн дурын багш нарын тоог нэмэгдүүлэх, сурах бичиг нийлүүлэх, багш бэлтгэх, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх болон тэтгэлгээр суралцуулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
 
Энэ жил гадаадад хятад хэлний сайн дурын багш нарыг илгээж эхэлсний 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд 12 дугаар сард зохион байгуулах хэл, соёлын арга хэмжээг бөгөөд Боловсролын ерөнхий газрын даргыг оролцохыг урилаа гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. 

Хятад хэлний сайн дурын багш нарыг гадаадын улс орнуудад илгээж эхэлсний 20 жилийн ой энэ жил тохиож байна  
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй