Хоногтоо 4 буюу түүнээс дээш удаа шингэн, эмгэг хольцтой ялгадас гарахыг суулгалт гэж үздэг. Суулгалт бөөлжилтийн үед хүүхэд эрдэс давс, шингэнээ биеэс их хэмжээгээр гадагшлуулж алдаж байдаг. Иймд хүүдийн биед болоод амь нас, эрүүл мэндэд аюул, хүндрэл учрах магадлалтай байдаг. Мөн суулгалтаас үүдээд гэдэсний ханаар шимэгдэх шимт бодисын хэмжээ багассанаас болоод хүүхэд жингийн алдагдалд хүрч турдаг. Үүнээс шалтгаалан хүүхэд өвчлөмтгий болдог. Харин суулгалт бөөлжилтийн үед гэрээр асаргааг эрт хийж эхэлвэл гэрээр эмчлэгдэх бүрэн боломжтой. Ялангуяа томуу, томуу төст өвчний суулгалт нь их хэмжээтэй хүүхдэд ямар нэг зовиургүй, усархаг, дүлэлт базлалтгүй цайвар шаргал өнгөтэй байдаг. Энэ үед гэрийн асаргааг зөв хийж чадвал 5-7 хоногтоо эдгэрэх боломжтой. Гэрийн нөхцөлд суулгалтын үед шингэн зүйлийг бага хэмжээгээр ойр ойрхон өгөх, Хүүхдийн шингэн алдалтыг дан усаар нөхөх боломжгүй байдаг. Тиймээс хорсол буюу давсны уусмлыг бага хэмжээгээр ойр ойрхон бүлээнээр хүүхдэд өгөх хэрэгтэй.
Хоёроос доош насны хүүхдэд гүйлгэлт суулгалт бүрийн ардаас хорсолыг 50-100 мл уулгах, харин 2-оос дээш насны хүүхдэд 100-200 мл хорсол уулгаж чадвал алдсан шингэнээ нөхөж байна гэж үзэж болох юм.
Мөн хүүхдийн биед амархан шингэх шөлтэй, хөнгөн гэртэй хийж бэлтгэсэн хоол өгөхийг зөвлөж байна. Гадуур бэлтгэсэн худалдааны хоол авч өгөхгүй байх, чихэр жимс, өтгөн ундаа жүүс, хэт чихэрлэг хүнс хэрэглэвэл өвчин эдгэрэлтийг удаашруулдаг учраас хориглох нь зүйтэй.
Гараа тогтмол угааж занших шаардлагатай. Хүүхэд унтаарах, тайван бус цочимхой болох, нүд хонхойх, 6-гаас доош сартай хүүхэд зулай хонхойх, уйлахад нулимс гарахгүй болох, шээс багасах, уух болон хөхөх чадваргүй боловол яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөлөө.
Томуугийн үеийн асаргааг зөв хийж чадвал суулгалт, бөөлжилт 5-7 хоногтоо зогсоно | ||
Үзсэн: 736 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.