Улаанбаатар хот болон Говь-Алтай, Орхон, Булган, Ховд аймагт нийт 130 орчим сургагч багш бэлтгэж, ахлах ангийн нийт 5000 сурагчдад санхүүгийн боловсрол олгох level-Up дэд хөтөлбөрт ийнхүү эхэллээ.
Хөтөлбөр 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд үргэлжилнэ.
Дэд хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын даргын зөвлөх Н.Булгантамир, Монгол банкны ОНСБТ-ийн захирал Б.Одонтунгалаг болон тус төвийн 3 мэргэжилтэн, Боловсролын ерөнхий газрын 1 мэргэжилтэн, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй баг Говь-Алтай аймгийн Боловсролын газар, Монгол банкны салбартай хамтран ажиллаж байна.
Говь-Алтай аймагт Level-UP хөтөлбөрт сонгогдсон ерөнхий боловсролын 5 сургуулийн болон насан туршийн суралцахуйн төвийн багш нар, Монгол банкны салбарын ажилчдын төлөөлөл нийт 25 хүн сургагч багшийн сургалтад, ахлах ангийн нийт 1330 гаруй сурагчид Level-UP хөтөлбөрийг таниулах, “Хувийн санхүүгээ удирдах” сэдэвт сургалтад хамрагдаж байна.
Ахлах ангийн сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх Level-UP дэд хөтөлбөр Говь-Алтай аймагт эхэллээ | ||
Үзсэн: 314 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.