Шууд Chart

"General Motors" "Cadillac"-ийн автомат жолоодлоготой загварыг гаргана

2014-09-09 09:10:32

АНУ-д автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч "General Motors" хоёр жилийн дараа "Cadillac"-ийн автомат жолоодлоготой загварыг гаргана гэж мэдэгдлээ. Тодруулбал, тус автомашиныг жолоодохын тулд жолооч жолооны хүрдийг барьж, хааз, тоормоз дээр гишгэх шаардлагагүй бөгөөд “Super Cruise”  технологийн ачаар ийм боломж бүрдэж байгааг гүйцэтгэх захирал Мари Барра онцлосон байна. 

Мөн тэрбээр GM замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад чиглэгдсэн автомашин хооронд мэдээлэл солилцох технологийг ашиглах анхны автомашин үйлдвэрлэгч болно гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр шинэ автомашиныг худалдаанд гаргахаас өмнө технологийг төгөлдөржүүлэх хүндхэн үүрэг даалгавар компанид нь ногдоод буйг ойлгож байгаагаа мөн дурдсан байна.

Автозамын ослоор амиа алдагсдын тоог бууруулж, замын түгжрэлийг багасгах зорилгоор автомашин үйлдвэрлэгчид автомат жолоодлоготой автомашин бүтээхээр өрсөлдөж байгаа юм. GM-ийн технологи хариуцсан захирал Жон Лаукнерийн хэлснээр дэлхий даяар 1.1 тэрбум гаруй автомашин ашиглагдаж байна.

РАЛЬДИЙ.А  /shuum.mn/


"General Motors" "Cadillac"-ийн автомат жолоодлоготой загварыг гаргана  
Үзсэн: 1913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй