
Өнөө маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2024 оны 12-р сарын 15-ны 20 цагаас 12-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -37...-42 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 хэм, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -24…-29 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -12...-17 хэм, бусад нутгаар -19…-24 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -22…-27 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -14…-19 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -10…-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 хэм, бусад хэсгээр -19...-21 хэм, өдөртөө -8…-10 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -19...-21 хэм, өдөртөө -6…-8 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -22...-24 хэм, өдөртөө -8…-10 хэм хүйтэн байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн | ||
Үзсэн: 908 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.