
Даралтны эмийг тогтмол уух талаар Зүрх судасны үндэсний төвийн дарга, зүрхний хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзий зөвлөгөө мэдээлэл өглөө. Тэрбээр “Даралт ихэсдэг хүмүүс даралтынхаа эмийг хэт уух, даралтаа үзэнгүүт өндөр байвал даралтынхаа эмийг давхарлаад уучихдаг. Нэг үгээр хэлбэл уух ёстой тунгаараа биш. Тухайн үед даралт нь огцом унах тохиолдлууд бий болдог.
Артерийн даралт ихсэх өвчний үед эмийн эмчилгээг тогтмол хийх ёстой. Иргэдийн дунд гарч байгаа гол алдаанууд бол даралтынхаа эмийг өдөр бүр тогтмол уудаггүй. Эсвэл богино хугацаанд ойрхон олон эм сольж уух тохиолдлууд байна. Мөн иргэд өөрсдийнхөө даралтыг өдөр болгон хянах ёстой. Эдгээр зүйлс алдагдаад байгаа учраас даралт ихсэх өвчин хянагдахгүй байна. Иргэдийн дунд хийсэн судалгаанаас 40-өөс дээш насныхан даралт ихсэх эрсдэлтэй. Даралтаа үзээд хэвийн байхаар эмээ уухгүй өнжчихдөг.
Өнжингүүт нь даралт ихэсдэг. Ихсэхээрээ эмээ уугаад даралтаа буцаагаад унагачихдаг. Зовуурьгүй байна гэдэг маань өөрөө хүнд өөрт нь аюул мэдрэгдэхгүй. Өдөр тутмын амьдралын хэв маяг үргэлжлээд яваад байдаг. Ямар нэгэн зовуурь илэрдэггүй. Харвалт гэдэг өвчин богино хугацааны дотор илэрдэг. Зовуурь илэрсэн тохиолдол аль хэдийн оройтсон байдаг. Иймээс даралтаа тогтмол хянаж, даралтынхаа эмийг тогтмол хэрэглэх ёстой” гэв.
Х.Мөнгөн-Өлзий: Артерийн даралт ихсэх өвчний үед эмийн эмчилгээг тогтмол хийх ёстой | ||
Үзсэн: 1057 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.