Шууд Chart

Залуучуудаа зорьж очдог хөдөлмөрийн биржтэй боллоо

2014-09-10 08:34:39

Залуу хүн бүр өөрийн гэсэн ажилтай, орлогын эх үүсвэртэй байхыг хүсдэг. Гэвч өөрийн эзэмшсэн мэргэжилгүй, хөдөө орон нутгаас  ирсэн  залууст болон хичээлийнхээ хажуугаар ажил хийхийг хүссэн оюутнуудад тэр бүр ажлын байр олддоггүй. Ажлын байр байгаа ч гэсэн мэдээлэл хомс, хаана хандахаа мэддэггүй гээд олон асуудлууд тэдний өмнө тулгардаг. Үүнээс гадна танил талаа харж ажилд авдаг учраас эдгээр залуус  ажилгүйчүүдийн эгнээг тэлсээр байдаг нь нууц биш.

Тэгвэл дээрх  олон асуудлыг нэг дор шийдэж чадсан  явуулын хөдөлмөрийн бирж манай улсад анх удаа ажиллаж эхэлсэн байна.  Энэхүү явуулын хөдөлмөрийн биржийг Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс санаачлан, Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвтэй хамтран уг үйлчилгээг гаргасан аж.

Олон нийтийн газрууд болон алслагдсан дүүрэг, хороонд энэ биржийг аялуулж, иргэдийг ажилд зуучлахаас гадна ажлын байрны талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх гэнэ.

Өмнө нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт явуулын биржийг ажиллуулсан байна. Тэгвэл энэ удаад Чингэлтэй дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр болох Долоон буудалд ажиллахаар болсон байна. Явуулын хөдөлмөрийн биржээр үйлчлүүлснээр  цагийн болон байнгын байранд үнэ төлбөргүй зуучлагдаж мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдах боломжтой юм.


Залуучуудаа зорьж очдог хөдөлмөрийн биржтэй боллоо  
Үзсэн: 1392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй