Шууд Chart

Вьетнамын Ханой АУИС-ийн эмнэлгийн гэмтэл согогийн эмч нартай телемедицин хийлээ

2024-12-26 10:57:10

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн эмч мэргэжилтнүүд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн Гэмтэл согогийн тасгийн эмч нартай телемедицин хийж, олон улсын түвшний эмчилгээ оношилгооны чиглэлээр мэдээлэл солилцлоо.

Тухайлбал, Ханой анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн Гэмтэл согогийн тасгийн эрхлэгч, доктор Do Van Minh тэргүүтэй тус тасгийнхантай тохойн үений ховор тохиолдох эмгэгийн оношилгоо болон эмчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт арга технологийн талаар санал солилцож, мэдлэг туршлагаасаа хуваалцсан байна.

ГССҮТ-өөс тус эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээний дагуу эмнэл зүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа, үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар болсон гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 


Вьетнамын Ханой АУИС-ийн эмнэлгийн гэмтэл согогийн эмч нартай телемедицин хийлээ  
Үзсэн: 450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй