Шууд Chart

Хоолны хордлогоос сэргийлээрэй

2024-12-31 12:30:40

Хоол хүнс худалдаж авахдаа юунд анхаарах вэ

Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг нягтлах, лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.

Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах

Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ яаж хадгалах вэ

Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх

Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй нэг дор хадгалахгүй байх

Хоолыг чанаж, гүйцэд болгон даруй хэрэглэх, хоёроос дээшгүй цаг хадгалах

Хүйтэн зууш, хоол хүнсийг зөв бэлтгэж, хадгалж хэрэглэх

Хоол хүнсийг хэрхэн бэлтгэж, хэрэглэх вэ

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах

Жимс, ногоог буцалсан бүлээн усаар угааж хэрэглэх

Усыг буцалгаж уух

Болсон, түүхий бүтээгдэхүүнийг бэлтгэх вандан модыг тусад нь хэрэглэж, угааж занших

Хоол, хүнсийг чанахдаа 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх

Хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, хоолонд дургүй болох, халуурах, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

Танд эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай. 


Хоолны хордлогоос сэргийлээрэй  
Үзсэн: 481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй