Шууд Chart

Томуугийн дэгдэлт улаан түвшинд хүрсэн 13 аймаг байна

2025-01-07 10:47:10

Томуу, томуу төст өвчлөлийн тархалтын түвшинг таван хэсэгт хувааж авч үздэг.

Өнгөрсөн долоо хоногуудад алаг цоог дэгдэлтийн түвшинд байсан бол одоогийн байдлаар улсын хэмжээнд томуугийн халдвар улаан түвшинд хүрлээ.

Тодруулбал, дэгдэлтийн улаан түвшинд хүрсэн 13 аймаг байна. Нийслэлд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 14 хувийг эзэлж байгаа юм.

Мөн нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 38 хувь нь амьсгалын замын халдвар буюу уушгины архаг өвчлөлтэй хүмүүс хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Томуу, томуу төст өвчнөөр өвдөж буй нийт иргэдийн 75 хувь нь 15 хүртэлх насныхан байна. Тэр дундаа 40 орчим хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна.

Цаашид улс орон даяар томуугийн халдвар нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, хувийн ариун цэврийг сахиж өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс уриаллаа. 


Томуугийн дэгдэлт улаан түвшинд хүрсэн 13 аймаг байна   
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй