
Нойрны дутагдлаас болж дархлаа суларч, ханиад томуунд өртөх шалтгааны нь нэг болдог. Иймээс сургууль амарсан энэ үед хүүхдийнхээ бүтэн, чанартай унтуулж, амралт, даалгаварт нь анхаарал хандуулаарай.
Үүнд:
- Зурагт, гар утасны хэрэглээг нь хязгаарлах ( өдрийн цагийн дээд хязгаар нь 2 цаг хүртэл)
- орой тогтсон цагт унтуулж хэвшүүлэх
- Өглөө тогтмол цагт сэрээх
- Өрөөний агаар сэлгэх
- Шөнө унтахад таатай орчныг нь бүрдүүлэх (дуу чимээ гаргахгүй байх, гэрлээ унтраах)
Олон улсын судалгаагаар бага болон өсвөр насны хүүхдийг 21.00-22.00 цагийн хооронд унтуулснаар ачаалал даах чадвартай, тэвчээртэй, ой тогтоолт сэтгэн бодох чадвартай, сэргэлэн цовоо, бүтээмжтэй болж өсдөг байна.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Нойрны дутагдлаас болж дархлаа сулардаг | ||
Үзсэн: 728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.