
ШӨХТГ-т орон сууцны метр квадрат дутуу гэх асуудлаар 700 орчим иргэн хандаж өргөдөл, гомдол гаргажээ. Иргэдээс нэхэмжилж байгаа нөхөн төлбөрийн нийт хэмжээ гурван тэрбум төгрөг байгаа юм.
Тэгвэл үүнээс 1.5 тэрбум төгрөгийг буруутай компаниуд иргэдэд бэлнээр буцаан олгожээ. Харин зарим нэг компани иргэдэд нөхөн төлбөр олгохгүй удаж байгааг холбогдох хүмүүс хэлж байна. Тиймээс компаниуд нөхөн төлбөрөө олгож иргэдийн гомдлыг барагдуулахгүй бол тухайн компанид 10 сая төгрөгийн торгууль ногдуулж, цаашлаад шүүхэд хандана гэдгийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Б.Батбаатар хэллээ.
Тодруулбал, метр квадрат дутуу асуудлаар иргэдийн гомдлыг шийдвэрлэж өгөхгүй байгаад “Их үйлсийн эрэлд”, “Тайгам Алтай”, “Тектоник” зэрэг томоохон барилгын компаниуд багтаж байна.
Барилгын компаниуд иргэдийн хохирлыг барагдуулж байна | ||
Үзсэн: 1027 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.