
Явуулын хөдөлмөрийн бирж өчигдөр Чингэлтэй дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэр 7 буудалд 11-18 цагт ажиллалаа. Явуулын хөдөлмөрийн бирж нь ажил хайгч иргэдэд Залуучуудын Хөдөлмөрийн төв биржид нээлттэй зарлагдсан 650 гаруй ажлын байруудыг санал болгосон байна. 7 буудалд ажиллах нэг өдрийн хугацаанд 168 ажил хайгч бүртгүүлснээс 75 нь ажлын байранд шууд зуучлагджээ.
Чингэлтэй дүүргийн 14 хороо нь гэр хороолол, хүн ам ихээр төвлөрсөн хороо учир бусад хороодтой харьцуулахад Явуулын Хөдөлмөрийн биржээр үйлчлүүлэх иргэдийн тоо их байлаа. Дашрамд дуулгахад, Явуулын хөдөлмөрийн бирж нь ирэх баасан гараг буюу 09 сарын 12-нд Чингэлтэй дүүргийн 4-хороо, ирэх 7 долоо хоногийн мягмар, лхагва гарагт Дамбадаржаагийн хуучин эцэс буюу Сүхбаатар дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт ажиллах юм байна.
Явуулын Хөдөлмөрийн бирж 75 хүнийг ажлын байранд зуучиллаа | ||
Үзсэн: 1178 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.