
МЗХ-ноос есдүгээр сарыг Залуучуудын зөвлөл байгуулах сар болгон зарласантай холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагууд, Төрийн, Төрийн бус байгууллагууд идэвх санаачилгатайгаар залуучуудаа дэмжин залуучуудын зөвлөлөө байгуулсаар байна. Үүний нэг нь харилцагчдаа шилдэг шийдлээр хангаж ажилласнаар өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй орчиндоо амьдралын өндөр стандартыг бий болгох зорилготой Хера холдинг ХХК нь залуучуудын зөвлөлөө байгуулан албан ёсоор тамга гэрчилгээгээ хүлээн авлаа.
Херо холдинг ХХК нь харилцагч, хэрэглэгчиддээ дэлхийд танигдсан, шилдэг шийдэл, техник, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, чанартай үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Шинэ залуу ажилтан, ажиллагчидтайгаар Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө өөрсдийн мэдлэг, боловсролоо дайчлан, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш удаа дараалан жил бүр зохион байгууллагддаг “Шилдэг ТОП-150 Аж ахуйн нэгж, байгууллага” хэмээх хүндтэй өргөмжлөлөөр жил бүр шагнагдсаар ирсэн нь байгууллагын ажлын амжилтын бас нэгэн шалгуур үзүүлэлт юм.
Хера холдинг ХХК нь:
• Ажиллах таатай орчин
• Олон улсын байгууллагуудын ажлын арвин туршлагаас суралцах таатай боломж
• Бизнесийн олон чиглэлд хөрвөн өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх боломж
• Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин урамшуулал
• Ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлийг ямагт дэмжин сайшаадаг
• Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн, ижил тэгш боломж
• Эрч хүчтэй чадварлаг залуу хамт олонтой хөл нийлүүлэн алхах зэрэг олон боломжуудыг залуучуудад нээн өгч чаддаг шилдэг ХХК-нуудыг нэг юм. Ингээд Залуучуудын Зөвлөлөө байгуулан ажиллаж байгаа тус хамт олны ажил үйлст өндөр амжилтыг хүсэн ерөөе.
"Хера холдинг" ХХК залуучуудын зөвлөлөө байгууллаа | ||
Үзсэн: 1762 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.