Шууд Chart

"Амьдрах ухаан - Aмжилтын хөтөч" сургалт зохион байгуулагдлаа

2014-09-18 09:42:37

Дорноговь Аймгийн залуучуудын холбоо Хувь хүний хөгжлийн институттэй хамтран Сайншанд хотод анх удаа "Амьдрах ухаан-амжилтын хөтөч" хувь хүний хөгжлийн сургалтыг 2014 оны есдүгээр сарын 13, 14-ны өдрүүдэд Соёмбо цогцолбор дахь Иргэний танхимд зохион байгууллаа. Тус сургалтад Сайншанд хотод үйл ажиллагаа явуулдаг Голомт банк, Хөдөлмөрийн хэлтэс, Чандмань-Илч, ТББ-ын төлөөллүүд, Иргэний оролцооны хэлтэс, Хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, Даланжаргалан, Дэлгэрэх, Айраг, Өргөн, Сайхандулаан зэрэг сумаас нийт 25 хүн хамрагдлаа.

Сургалтыг Хувь хүний хөгжлийн институтын багш Д.Мягмардорж явуулсан бөгөөд хувь хүний өөрийгөө хөгжүүлж, нөөц боломжоо нээн илрүүлж, хэрхэн амжилтад хүрч болохыг энэхүү сургалтаар олж авсан юм.


"Амьдрах ухаан - Aмжилтын хөтөч" сургалт зохион байгуулагдлаа  
Үзсэн: 1165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй