Шууд Chart

ХӨСҮТ: Хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай

2025-04-23 09:22:00

Улаанбурхан өвчний халдвар  өдөр бүр нэмэгдэж байгаа.  Өчигдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 688 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа  бөгөөд хавьтал нь нийт 11539 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Иймээс  эцэг эх асран хамгаалагч нар хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай. Хүүхдэд 9 сартай, 2 настайд Улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг хоёр  удаа хийдэг.

Вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаарай. Харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдаарай.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

ХӨСҮТ: Хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй