Шууд Chart

Panasonic-ийн гар утас гэрэл зургийн аппаратыг орлоно

2014-09-19 09:00:23

Panasonic компани ухаалаг гар утас болон гэрэл зургийн аппаратыг нэгтгэсэн гэж хэлж болохуйц шинэ бүтээгдэхүүнээ "Photokina" үзэсгэлэн яармагийн үеэр танилцууллаа. Гар утас гэхээсээ илүүтэйгээр аппарат болгон ашиглаж болох энэхүү Android төхөөрөмж нь Leica линз болон Panasonic-ийн гэрэл зургийн аппаратуудад голдуу ашигладаг 20 мегапикселийн сенсор, мөн 11.9 см-ийн мэдрэгч дэлгэцтэй ажээ.

Утасны давуу талыг дурдвал, урагш 2.5 см сунах сенсорын тусламжтайгаар гэрэл багатай орчинд зураг авч, хэт-өндөр нягтралтай бичлэг хийх боломжтой юм байна.  Panasonic-ийн мэдээлснээр Lumix DMC-CM1 хэмээх энэхүү гар утсыг энэ оны сүүлээр Герман болон Францад 900 еврогийн үнэтэйгээр худалдаалж эхлэх ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Panasonic-ийн гар утас гэрэл зургийн аппаратыг орлоно  
Үзсэн: 2303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй