Шууд Chart

Сонгогч, сонгуулийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа

2025-05-15 08:38:23

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл өгөх, автоматжуулсан системийг ашиглах сургалтыг жил бүр танхим, цахим, орон нутаг дахь томилолтоор зохион байгуулдаг. 

2025 оны тухайд дөрөвдүгээр сарын 21-ээс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв, Мэдээллийн технологийн төвийн албан хаагчид 18 аймгийн 53 суманд ажиллаж, сургалт зохион байгуулав. Сонгуулийн тухай хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа, сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах, сонгуулийн мэдээллийн цахим систем (http://e-election.mn)-ийг хэрэглэх талаар арга зүйн зөвлөмж өгөх уг сургалтад сонгогч, сонгуулийн хороодод ажиллах төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамлууд оролцлоо.  



Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн газраас сонгуулийн хорооны ажилтнуудад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичгийг хянах, бүртгэх чиглэлээр арга зүйн зөвлөмж өгөх цахим сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан юм.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэсэн нийслэл, 21 аймгийн сургагч багш нар тухайн орон нутгийнхаа төгсөх ангийн сурагч, их дээд сургууль, коллежийн оюутнууд зэрэг залуу сонгогчдод сонгуулийн боловсрол олгох “Хариуцлагатай сонгогч” сургалт зохион байгуулж байгаа юм. “Хариуцлагатай сонгогч” сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу “Сонгууль ба Сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд суралцагчид дадлага хийж, өөрсдийнхөө оролцоонд тулгуурлаж мэдлэгээ дээшлүүлж байгаагаа онцолсон юм. Сонгуульд мэдлэг мэдээлэлтэйгээр оролцох нь эрх ашгаа ханган хэрэгжүүлэх, амьдарч буй нутаг дэвсгэрийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх алхам гэдгийг анх удаагаа сонгуульд оролцох сонгогчдодоо таниулдгаараа “Хариуцлагатай сонгогч” сургалт ач холбогдолтой.


Сонгогч, сонгуулийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй