Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн амьдралд оролцоход нь дэмжлэг үзүүлэх төвүүд ажиллаж байна

2025-08-24 17:07:04

“Аутизм хийсэн аялал” нийтэд үйлчлэх ТББ нь 40 гаруй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Энэ байгууллага нь 2022 оноос хойш аутизмын хүрээний эмгэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн амьдралд бүрэн дүүрэн эрх тэгш оролцоход бүхий л талаар дэмжлэг үзүүлэх зорилгоор ажиллаж байгаа юм.

Төвийн үйл ажиллагаатай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул танилцлаа.

Хөгжлийн бэрхшээлийн улмаас сургууль, цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүд энэ оноос эхлэн улсын төсвийн зардлаар дэмжих төвийн үйлчилгээний хамрагдах боломжтой болсон.

Өнөөдрийн байдлаар улсын төсвөөс санхүүжилт авч байгаа нийслэлд зургаа, орон нутагт нэг дэмжих төв үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Дэмжих төвийн үйлчилгээнд нийт 6,8 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газраас зохион байгуулж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн амьдралд оролцоход нь дэмжлэг үзүүлэх төвүүд ажиллаж байна  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй