
Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хөнгөвчлөх эмчилгээний тасагтай болжээ.Тус төвийн дотрын тасгийн хоёр өрөөг хөнгөвчлөх эмчилгээний зориулалтаар тохижуулж өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийжээ. Үүнд нь "Итгэл - Хавдаргүй Монгол” Үндэсний сан 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлсэн байна.
Хөнгөвчлөх тасаг нээгдсэнээр, хүнд өвчиндөө шаналж байгаа өвчтөнд, амьдралын чанарыг дээшлүүлэх, идэвхитэй удаан хугацаагаар өвдөлтгүй амьдрахад туслах ач холбогдолтой аж. Одоогоор “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд өдрийн цагаар хөнгөвчлөх эмчилгээ хийж байна. Удахгүй барилгын өргөтгөл ашиглалтанд орохоор хэвтэн эмчлүүлэгчдээ хүлээн авна” гэж хөнгөвчлөх тасгийн эмч н.Мөнгөнчимэг хэлжээ.
“Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасаг”-тай болжээ | ||
Үзсэн: 1783 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.