
Монголын Залуучуудын холбооны дэргэдэх залуу дугуйчин клубынхан байгуулагдсан цагаасаа эхлэн унадаг дугуйн аялал, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж дугуйн парад зохион байгуулах, иргэдийг эко тээврийн хэрэгсэл унахыг уриалах, мөн аяласан газар бүрийнхээ хогийг цэвэрлэх гэх мэтчилэн сайн санааны маш олон ажлуудыг өөрсдийн санаачилгаар хийж, зохион байгуулж ирсэн.
Тэгвэл сая амралтын өдрөөр Ажиа Ринбүүчий Гэгээнтний санаачилгаар, гадаад дотоодын сүсэгтэн олон шавь, сайн санаат хүмүүсийн хандиваар босож буй“Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн эргэн тойрныг ойн төгөл болгох зорилгоор мод тарих үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд 6 нэр төрлийн 44 мод тарьсанбайна. Залуу дугуйчин клуб жил бүр уламжлал бүр мод тарьдаг бөгөөд энэ жил Ажиа гэгээнтний эмнэлгийг сонгосон байна. Энэхүү үйл ажиллагаанд Ажиа гэгээн өөрийн биеэр оролцсон бөгөөд мод тарьсан хүмүүсд талархал илэрхийлж дурсгалын зүйлийг өгсөнбайна.
Энэхүү ажилд “Цэцэрлэгжилт” ХХК 700 000₮ - ний модны үндэсээр туслалцаа үзүүлж байгаа бөгөөд ургуулах, арчилах тордох болон төгөл үүсгэх талаар холбогдох мэргэжлийн зөвлөгөөг компанийнинженер, архитектурууд өгсөн юм. Залуу дугуйчин клубын хамт олон мод тарьсныхаадараа Эх нялхасын эмнэлгийн хамт олонд хүлээлгэж өгчээ.
Дараа дараагийн жилүүдэд дахин очиж мод тарих талаар талууд ярилцсан бөгөөд сэтгэгдэл маш өндөр байв.Мөн н.Нямжаа хэмээх настан 100 000₮- ийн туслалцаа үзүүлж шороо, элс худалдан авах зардалыг гаргасан байна.
Дугуйчид Ажиа гэгээнтэний эмнэлэгт мод тарьж өглөө | ||
Үзсэн: 1139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.