Шууд Chart

Өнгөрсөн долоо хоногт 358 оюутан, залуус ажилтай боллоо

2014-09-23 07:39:42

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж 2014 оныг үр бүтээлтэй өнгөрүүлж байна гэж хэлж болохоор байгаа юм. Учир нь анх удаа “Цагийн ажил” хөдөлмөрийн яармаг, “Төгсөгч-2014”, “Явуулын хөдөлмөрийн бирж” гэхчилэн шинэ бүхнийг санаачлан ямар арга барилаар ажиллавал залуучуудыгаа ажилтай, орлоготой болгох вэ гэсэн зорилгоор ажлаа явуулж байгаа юм. Тэгвэл Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн долоо хоногт л гэхэд 689 оюутан, залуус ажилд бүртгүүлснээс 358-ыг нь байнгын болон цагийн ажлын байранд зуучилсан байна.  

Нийслэлийн захирагчийн Дамбадаржаа, Сэлбэ, Бэлх дахь ажлын албаны хүсэлтээр Сүхбаатар дүүргийн 15-р хороонд явуулын биржийг 2 өдөр ажиллуулжээ. Туушин зочид буудалтай хамтарч Цагийн ажил өдөрлөгийг зохион байгуулсанбөгөөд тусөдөрлөг ньтусзочид буудал зөөгч, хаалгач, өрөөний үйлчлэгч зэрэг ажлын байруудыг цагийн болгож байгаагаараа онцлог байсанбайна. “Явуулын хөдөлмөрийн бирж”-ийг өөрсдийн хороонд ирж ажиллах саналууд тасралтгүй ирж байгаа бөгөөд энэ долоо хоногт МУИС-ын байруудаар ажиллах юм байна.


Өнгөрсөн долоо хоногт 358 оюутан, залуус ажилтай боллоо  
Үзсэн: 1296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй