
БНСУ-д Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт өчигдөр болсон. Сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүн гарч Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён 49.42% санал, Ард түмний хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Сү 41.15 хувийн санал авчээ.
Ингэснээр Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён 8 хувийн саналын зөрүүтэйгээр ялалт байгуулжээ.
Сонгуулийн ерөнхий хороо нэгдсэн дүн гарсны дараагаар хуралдаж өнөөдөр өглөөний 6 цаг 21 минутад нэр дэвшигч И Жэ Мён-г Ерөнхийлөгчөөр бүртгэн авснаар түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь нээгдэж байгаа юм.
Ерөнхийлөгч И Жэ Мён өнөөдөр өдөр Үндэсний Асемблейн ордонд тангарагаа өргөсний дараа Юнсан дүүрэгт байрлах Ерөнхийлөгчийн ордонд очин ажлаа эхлүүлнэ.
БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр И Жэ Мён тодорлоо | ||
Үзсэн: 268 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.