Шууд Chart

Нялх амьтдыг эхээс нь бүү төөрүүлээрэй

2025-06-10 11:16:04

Туруутан амьтад нялх төлөө араатан амьтны дайралт бусад (хүн) аюулаас сэргийлж нуугдаж, далдалц сайн өтгөн, шигүү, өндөр сөөг, модлог ургамалтай газрыг бараадуулж нуудаг.

Манай орны ойт нутгаар идээшин амьдардаг Халиун буга, Хандгай, Бор гөрөөс, Баданга хүдэр зэрэг туруутан амьтад нялх төлөө 2-3 долоо хоног нууж, очиж хөхүүлдэг бөгөөд борви нь тэнийж, эхийгээ даган идээшилж араатан амьтнаас зугтаж чаддаг болтол нуудаг байна.

Эх болоод төл өөр хоорондоо гол төлөв үнэр, дуу авиагаар харилцаж биесээ “олох” бөгөөд, төлөө хөхүүлсний дараа түүнээс холдож, ангууч амьтдыг өөр рүүгээ татаж, ойртох үес зугтааж, нуусан төлөөсөө аюулыг холдуулдаг зан төлөвтэй. Мөн араатан амьтад дайрах аюул ойртсон үед дагаж идээшилж байгаа төлөө нуун эх амьтан холдон зугтдаг.

Хэрэв та ойд аялж, амарч явахдаа зэрлэг амьтны төлтэй таарвал амьтдын төл эхээсээ төөрөөгүй харин ангууч амьтнаас нуугдан, эхээ дуудах цагийг хүлээн, тэвчээртэй хяран хэвтэж буйг сайтар ойлгоорой.

Та сайн санааны үүднээс нуугдаж байгаа төл амьтныг эх болон амьдрах орчноос холдуулж гэр орондоо авчрах байгаль хамгаалагчид хүргэн өгч байгаа нь тухайн төл амьтныг үхэлд хүргэх аюултайг сайтар анхаарах хэрэгтэй.

Эрдэмтэн судлаач Н.Батсайхан


Нялх амьтдыг эхээс нь бүү төөрүүлээрэй  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй