
Ой хээрийн түймрийн 90 гаруй хувь нь хүмүүс бидний санамсаргүй, буруутай үйл ажиллагаанаас болж гардаг. Сэрэмжтэй байгаарай.
Түймэрт өртсөн ой мод, хөрс, экосистем дахиж хэзээ ч өмнөх шигээ нөхөн сэргэдэггүй. Тэнд өөр экосистем бүрэлддэг. Гэхдээ хагас жаран шаардлагатай.
Ойн түймэр ганцхан оч, дөл, дутуу унтраасан шүдэнз, түүдэг, үнс нурмаас болж гардаг. Нэг секундэд хоёр метр зайд тархдаг. Тиймээс асаасан галаа бүрэн унтрааж, хүний асаасан галыг ч мөн анхаарч яваарай.
Ой модонд галын дохиолол байхгүй. Галын машинаас ч хол учир маш их талбайг шатааж сүйтгэдэг. Хор хөнөөл нь харин хэдэн арван жилдээ үргэлжилдэг учир ойд ил задгай гал асаасан бол бүрэн гүйцэт унтраагаарай.
Манай улсын ой мод түймрийн эрсдэлийн үнэлгээгээр хамгийн аюултай ангилалд ордог буюу түймэр гарах өндөр эрсдэлтэй. Хүн бүр анхаарал, болгоомжтой байгаарай.
Түймрийн дараах хор хөнөөлийг амьтад, нялх зулзага хамгийн ихээр мэдэрч, туйлдаж, дүрвэн, тоо толгой, төрөл зүйл нь устах аюулд хүрдэг. Тиймээс ан амьтан, ургамлаа хамгаалъя.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн тооцоо, судалгаа бий. Ойн түймэр гарсаар байвал дулаарал, халалт, уур амьсгалын өөрчлөлт нэмэгдсээр л байх болно.
Хүн, ургамал, ан амьтан, ус, агаар, бичил биетэн гээд байгалийн бүх баялаг ой модноос хамааралтай. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал нөлөөтэй. Иймээс ойн сангаа хамгаалахын тулд хүн бүр ухамсартай, сэрэмжтэй байхаас гадна мод тарих, тарьсан модоо гал түймрийн улмаас устгаж, сүйтгэхгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Ой, хээрийн түймрийн талаар таны заавал мэдэх ёстой зүйлс | ||
Үзсэн: 214 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.