Шууд Chart

Чансаагаар тэргүүлсэн 8 бөхөд батламж, мөнгөн шагналаар урамшуулав

2025-06-15 09:23:35

Монголын Үндэсний Бөхийн холбооноос 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдаанд идэвх зүтгэлтэй, тогтмол оролцож, амжилтын чансаагаараа мянган хүчтэнүүдээ  тэргүүлсэн шилдэг бөхчүүдийг   “Дурсгалын батламж”, мөнгөн шагналаар урамшууллаа. Энэ шагналыг  улирлын барилдаануудад амжилттай барилдаж чансаагаараа тэргүүлсэн шилдэг 8 бөхөд  олгожээ.

Шилдэг 8 бөх

  1. Улсын заан Б.Бат-Өлзий 11350 оноо,
  2. Улсын начин Э.Батмагнай 10300 оноо,
  3. Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар 10050 оноо,
  4. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр 9700 оноо,
  5. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож 9400 оноо,
  6. Улсын арслан Б.Орхонбаяр 9100 оноо,
  7. Улсын өсөөх идэр начин Ч.Батчулуун 8800 оноо,
  8. Улсын аварга О.Хангай 8600 оноогоор тус тус багтжээ.

 


Чансаагаар тэргүүлсэн 8 бөхөд батламж, мөнгөн шагналаар урамшуулав  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй